Б.Очир

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн гэх асуудал өчигдөр /2021.4.2/ үдэш гарсан. 
Үүнтэй холбоотойгоор Н.Түвшинбаяр ХУД-ийн Цагдаагийн I хэлтэст байцаалт өгсөн. 
Энэ хэрэг явдал ХУД-ийн 120 мянгатад байдаг "Их хуралдай" төвд болсон байна. Тэнд Булган аймгийн харьяат "MGT Mining LLC" компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффис байдаг аж.
Өчигдөр тэнд хоёр бөхөөс гадна Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАТҮ-ын дарга О.Амартүвшин нар байжээ. 
Ийм асуудал үүссэн учир О.Амартүвшин намынхаа арга хэмжээнд оролцоогүй бололтой. 
Тэдний маргалдаан АН-ын даргын төлөөх сонгууль, мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын тодорхой ажилтай холбоотой байсныг эх сурвалж мэдээллээ.