З.БАТЦЭЦЭГ

 

 

Петербургт XIX зуунд Европод анхны эмэгтэйчүүдийн их сургууль байгуулагдсан. Бестужевын курс олон алдартай эрдэмтэд, зохиолч, нийгмийн ажилтнуудыг төрүүлсэн ч, тэдний талаар одоо мэдэх хүн цөөхөн болж. Үүнийг засаж залруулахын тулд Анна Русинова, Дмитрий Гусев нар “Бестужевчууд: анхны эмэгтэйчүүдийн их сургууль” гэсэн комикс зохиож, зургийг нь Татьяна Цырлина зуржээ. Номын нээлт гуравдугаар сарын 8-нд болжээ. Маш их эсэргүүцлийг үл харгалзан, курсийг үүсгэн байгуулагчид эмэгтэйчүүдийн сурах эрхийн тэмцлийг өөрчилж чадсан тухай Анна, Дмитрий нар ингэж ярьсан байна.

-Бестужевийн курсийн тухай энэ ажилыг яаж эхэлсэн бэ?

Анна: -Би магистрын ажлаа  XIX зууны эмэгтэйчүүдийн боловсролын талаар бичихдээ Бестужевын курсийг сонирхсон. Сэдэв нь сонирхолтой, шударга бус зүйл ихтэй, энэнээс үүдээд ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Оросын эмэгтэйчүүдийн боловсорлын түүх, сурах эрхийн тэмцлийн талаар юу ч мэдэгддэггүй. Бид Английн тэмцэгч эмэгтэйчүүд, Америкийн феминистүүдийн талаар их зүйл мэднэ, гэхдээ би энд, Петербургт юу болж байсан талаар яримаар санагдсан.

Дмитрий: -Анна бид 2 хамтдаа Санкт-Петербургийн их сургуулийн төгсөгчийн нийгэмлэгт ажиллаж байсан. Тэгээд энэ курс нээгдэснээс хойш 2018 онд 140 жилийн ой тохиосныг санасан. Их сургуультай хамтраад “Оросод эмэгтэйчүүдийн боловсрол хөгжсөний 140 жилийн ой” гэсэн томоохон үзэсгэлэн гаргасан: РОСФОТО,  Санкт-Петербургийн их сургуульд, Б.Ельцины нэрэмжит ерөнхийлөгчийн номын санд үзэсгэлэнгээ гаргаад, онлайнаар “Оросын түүх зургаар” сайтад гарсан.

-Бестужевийн комикс ямар хэрэгтэй вэ?

Дмитрий: -Үзэсгэлэнгийн дараа бид энэ их цугласан материалыг яах вэ? гэж ярилцсан. Тэгээд “Самокат” хэвлэлийн газартай хамтраад комикс гаргахаар шийдсэн.

Анна: -Бестужевийн курсийн талаар эрдэм шинжилгээний баримтууд бий. Бид энэ түүхийг өсвөр насныханд хүргэмээр санагдсан. XIX зуунд хүртэл эмэгтэйчүүд сураад, амжилтад хүрч байсан нь одоогийн охидод үлгэр жишээ болоосой гэж хүссэн. Би кафед сууж байтал хажууд байсан охид ярьж байна “Бид сурч яах юм? Юм оёод, төгөлдөр хуур тоглоод, өөр юу ч хийхгүй бол гоё” гэж ярьж байсан.  Би үүнд дургүй ханддаг. Урд нь бүсгүйчүүд юу ч хийхгүйгээс гадна ямар ч эрхгүй, ямар ч боломжгүй байсан. Олон бүсгүй биднийг боловсрол эзэмшдэг болгохын төлөө маш их тэмцсэн. Тэдний амжилтыг шударга бусаар мартаж байна. Тэгээд би жаахан ч гэсэн энэ шударга ёсыг сэргээхийг хүссэн. Хэрвээ чи энэ ямар их хөдөлмөрөөр олдсон эрх вэ гэдгийг мэдвэл чи үүнийг илүү үнэлэх болно.

Дмитрий: -Бестужевийн талаар олон хүн мэддэггүй. Түүхийн номонд дан эрчүүдийн тухай бичсэн байдаг, энэ нь түүхийг гуйвуулсан хэрэг. 1917 оны хувьсгалын дараа ухаантай, боловсролтой олон эмэгтэй удирдах алба хашиж, шинжлэх ухаанд орж ирсэн. Энэ бүсгүйчүүд хаанаас гарч ирсэн талаар мэддэггүй. Тэд Бестужевийн курсийхэн. Тэндээс л анхны академич, профессорууд төрсөн. Гэвч түүхийн хуудсыг аваад хаясныг бид эргүүлэн авчрахыг хүсэж байна.

-Оросод эмэгтэйчүүд боловсрол эзэмших хүсэл хаанаас бий болсон бэ?

Анна: -1917 оны хувьсгалаас хойш эрчүүдтэй эн зэрэгцэн боловсрол эзэмших эрх нь олдсон. Бестужевийн курс 1878 онд үүссэн. Эмэгтэйчүүд боловсрол эзэмшихийг хүссэн гол шалтгаан нь ажил хийж, амьдралаа өөрөө удирдах хүсэл. Өөрөө өөрсдийгөө тэжээх хүсэл. Хамжлагат ёсыг халаад, язгууртнууд их хэмжээгээр ядуурсан. Үүнээс өмнө эмэгтэйчүүд аавын гэрээс гараад нөхрийн гарт очдог байсан нь өөрчлөгдсөн. Язгууртан эмэгтэйчүүд ажил хайхад хүрсэн. Тэдэнд сонголт их байгаагүй. Тэд хүмүүжүүлэгч болж болох ч, улс оронд тийм их тооны хүмүүжүүлэгч хэрэгтэй байгаагүй. Бүгд бас тийм сонирхолтой байгаагүй.

Бестужевийн курсыг үүсгэн байгуулагч Мария Васильевна Трубникова, Надежда Васильевна Стасова, Анна Павловна Философова нар язгууртнууд байсан. Анхандаа хотод ажил хийх гэж ирсэн бүсгүйчүүдэд ясли нээж, нийтийн хямд байр нээж туслаж байсан. Гэвч энэ бол асуудлын шийдэл биш гэдгийг тэд ойлгож байсан. Эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмших шаардлага бий болсон. Гимназид охидын боловсрол их муу олгогддог, зөвхөн франц хэл, хөгжим заадаг.

  

-Петербургт XIX зуунд “эмэгтэйчүүдийн асуудлын” талаар юу ярьж байсан бэ?

Дмитрий: -Энэ нь 1860-аад онд болсон бөгөөд Николай Чернышевский тэргүүтэй, бидний одоогийн хэлдэгээр “дэвшилтэт язгууртны цугларалт” байсан юм. Тэрээр өөрийн “Юу хийх вэ?” романдаа эмэгтэйчүүд хүссэнээ хийх эрхтэй, чөлөөт иргэн гэж бичсэн байдаг. Үүний дараа “эмэгтэйчүүдийн асуудлын” талаар яригдаж эхэлсэн. Нийгэм хоёр хуваагдсан. Нэг нь Чернышевскийг дэмжсэн, нөгөө хэсэг нь ялзарч буй Европын талаар ярьж байсан юм. Одоогийн маргалдаантай их адил.

Анна: -Тэр үед эзэн хааны их сургуулийн лекцид эмэгтэйчүүд орж сууж эхэлсэн, учир нь дүрэмдээ орж болохгүй гэсэн заалт байгаагүй. Эмэгтэйчүүдийг ингэж сэтгэнэ гэж хэн ч бодоогүй. Бөөн шуугиан болсны дараа Оросын бүх дээд сургуулиуд хууль дүрмээ өөрчилсөн. Гэвч хэрэгцээ байгаа нь илт байсан. Тиймээс Европ руу боловсрол эзэмшихээр эмэгтэйчүүд олноороо гарч эхэлсэн.

-Бестужевийн курс яаж бий болсон бэ?

Дмитрий: -Трубникова, Стасова, Философа нар 15 жил гарын үсэг цуглуулж, дарга нарт захиа бичиж байсан. Тэгээд тэдэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулж курс нээхийг зөвшөөрсөн. 2 жилийн дараа энэ нь хангалтгүй болох нь илт болсон. Үүний дараа Владимирскийн эмэгтэйчүүдийн курс байгуулагдсан ч хангалттай боловсрол олгож чадахгүй байлаа.

Анна: -Дараа нь тэд эмэгтэйчүүдэд зориулсан дээд курс нээх зөвшөөрөл авсан. Анхны дарга К.Н.Бестужева-Рюмины нэрээр албан бусаар Бестужевийнхан гэж нэрлэгдэх болжээ. Эхлээд Александрын гимназын байранд байрлаж байгаад дараа нь өөрийн байрандаа нүүн оржээ.

Улсаас ямар ч тэтгэмж авч байгаагүй. Боловсрол төлбөртэй байсан ч , энэ нь хаанаа ч хүрдэггүй байв. Тиймээс “Бестужевийн курсэд зориулсан санхүүжилтийг хүргэх нийгэмлэг” байгуулагдсан. Одоогоор бол их сургуулийн дэргэдэх ашгийн бус байгуулага. Тэдэнд улсын бүх өнцөг булан бүрээс хандив ирж байсан, энэ талаар бүх сонингоор бичигдэж байж. Тэр үедээ нийгмийн тогтсон хэв маягийг эвдсэн томоохон үйл явдал байсан юм.

-Ямар боловсрол эзэмшүүлдэг байсан бэ? Хэн багшилдаг байв?

Дмитрий: -Курс 2 факультеттай. Физик-тооны, түүх-багшийн. Байгалийн ухааныхан тоо, одон орон судлал, биологи, физик, хими. Нийгмийхэн хэл, түүх, гүн ухаан, урлагийн түүх судалж байсан. Эзэн хааны их сургуультай ижил хичээлүүд. 1906 оноос эхлээд шинэлэг зүйл нэвтрүүлсэн нь хичээлээ сонгон судлах.

Анна: -Түүгээр ч зогсохгүй их сургуулийн багш нар багшилж байсан. Эхэндээ тэд ирээдүйн ээж нарыг бэлдэж, тэд нар дараа нь хүүхдүүддээ зааж сургаг гэж багшилж байсан. Дараа нь аажмаар эмэгтэйчүүд бас эрчүүдийн адил боловсрол эзэмшиж болох юм гэж үзсэн. Энэ санааг эрдэмтэд их дэмжиж байсан. Менделеев, Бутлеров зэрэг.

-Эмэгтэйчүүдийн боловсорлыг эсэргүүцэгчидийн талаар

Дмитрий: -Эсэргүүцэгчид дэмжигчдээсээ их байсан. Олон хүн үүнийг доромжлол гэж үзэж байсан. Хэвлэлд тэдний талаар “Энэ бол бүсгүйчүүд биш, энэ ёс суртахуунгүй зүйл” гэж бичиж байжээ. “Охиноо сургуульд сурч байгааг харснаас, үхсэнийг нь харсан дээр” гэж ч хэлсэн байдаг.

Анна: -Петербургт ирж сурахын тулд аав, нөхрөөсөө зөвшөөрөл авдаг байсан. Ихэнхдээ аав нар зөвшөөрдөггүй байсан тул зохимолоор гэрлэдэг байж.

Дмитрий: -Олон хүмүүс цагдаа нарт өргөдөл бичиж, тэнд биеэ үнэлэгчдийн газар эсвэл хувьсгалчид орогнож байна гэдэг байжээ. Александр III хаан ширээнд суусны дараа 3 жил курсэд шинэ элсэлт авахыг нь хорьжээ. Курс дахин ажилж эхэлсэн ч, цагдаа нарын хяналт, дарамт дор хэвээр байсан.

-Бестужевийн курсыхэн хэнийг төгсгөж байв?

Анна: -Анхны төгсөлт гайхалтай байсан. Зохиолчид, уран зохиолын шүүмжлэгчид, сэтгүүлчид, математикч, багш нар байсан. Жишээ нь Прасковья Наумовна Ариян нь эмэгтэйчүүдийн политехникийн курс нээснээр цаашдаа политехнийкийн их сургууль үүсэх үндсэн суурь болсон.

Олон одон орон судлаачийг төгсөгсөн. Зөвхөн эмэгтэйчүүд үйлчилдэг дэлхийд цорын ганц одон орон ажиглалтын төв байсан. Пелагея Шайн бага гаригийг нээсэн дэлхийн анхны эмэгтэй. Тэрээр нийтдээ 19 бага гариг нээсэн.

Дмитрий: -Зөвлөлтийн үед курсийн төгсөгчид Ольга Форш, Александра Бурштейн гэх алдартай зохиолчид байсан. Одоо тэдний бүтээлийг дахин хэвлэдэг болжээ. Жүжигчид, уран зураачид ч байсан. Гэхдээ урлагийхнаас илүү биологчид, цаг уур судлаачид гэх мэтийн байгалийн ухааныхан их байсан.

-Яагаад тэдний амжилтын талаар мэдээлэл бага байдаг вэ?

Анна: -Ургамал судлаач Варвара Александровна Бриллиант-Лерман нь фотосинтез судалснаар энэ онол бий болсон. Гэвч түүний талаар сургуулийн номонд хүртэл байдаггүй. Надежда Гернетыг их сургуулийн багш байсан гэж дурддаг, харин тэрээр Оросод математикийн шинжлэх ухаанаар доктор хамгаалсан анхны эмэгтэй. Бид түүний амжилтын талаар юу ч мэдэхгүй.

Дмитрий: -Түүхийг эрчүүд бичдэг. Одоо ч ялгаагүй. Саяхан шинэ элемент нээхэд, Википедиад эрчүүдийн нэрийг нь үлдээгээд эмэгтэйчүүдийг нь хассан байсан. Бүгд дургүйцлээ илэрхийлэхэд, бүх ажлыг нь тэр л хийсэн байсан.

Зөвлөлтийн үед эзэнт хааны үеийн амжилтыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан. Тиймээс Бестужевийн курсын талаар юу ч ярьдаггүй, тэдний талаар 20 дугаар зууны 60-аад оны үед л яригдаж эхэлсэн. Тэр үед курс төгссөн сүүлчийн төгсөлтийхөн амьд байсан. Тэд курсыхээ дурсгалд зориулж хэд хэдэн ном гаргасан.

-Тэд Оросын феминизмд яаж нөлөөлсөн бэ?

Анна: -Курсийнхнн шинэ ойлголтын салшгүй нэгэн хэсэг. Тэд эмэгтэйчүүдийн холбоо, нэгдэлд байсан. Тэд улс төрийн дугуйланд орж, нийгэмийг өөрчилхийн төлөө тэмцэж байсан.

Дмитрий:  -19 дүгээр зуунаас хойш олон хугацаа өнгөрсөн ч бид нөгөө ярьдгаа л ярьж байгаа нь намайг шоконд оруулж байна. Тэгш эрх, шударга ёс, эмэгтэйчүүдийн үүрэг. Тэр үед ч, одоо ч Оросын феминизм бол утга учиртай, ариун шударга гэж би бодож байна. Боловсролтой хүмүүс цуглаад, хүч хэрэглэхгүйгээр орчин тойрноо өөрчлөх хүсэлтэй. Бид хүртэл комикс хийж байна.

Анна: -Тэд ч бас тийм л байсан, шинжлэх ухааныг хөгжүүлэн, бусад эмэгтэйчүүдэд боловсрол олгох боломж олгож байгаа. Тэдний ачаар одоо бидэнд илүү боломж байна. Би жишээлбэл номны хавтсан дээр өөрийн нэрээ Диматай хамт тавьж байна. Сайхан биз дээ.

Эх сурвалж: www.sobaka.ru