З.БАТЦЭЦЭГ

ОУОХ 2026 онд Милан, Кортине-д’Ампеццод болох өвлийн Олимпын логог санал асуулгаар тодруулан ялагчийг зарлалаа. Санал асуулгаар Futura 74 хувийн саналаар ялжээ. Энэ тухай ОУОХ-ны албан ёсны сайтдаа мэдээлсэн байна. Бүх нийтийн санал асуулгаар тодруулах сүүлийн шатанд Dado, Futura 2 эмблем шалгарч үлджээ. Цахим санал асуулгад 871 мянган хүн оролцож саналаа өгчээ. Тэдний 74 хувь нь Futura-д саналаа өгчээ. Шалгарч үлдсэн 2 эмблемийг Сан-Ремод болсон хөгжмийн фестивальд танилцуулан 3 дугаар сарын 6-наас санал асуулгыг эхлүүлжээ. Ялсан эмблем нь саарал өнгөөр будсан 26 гэсэн тоо юм. Энэ тоо уламжлалт таван цагариг дээр суурилагдсан байна.

2026 оны өвлийн Олимпийг зохион байгуулах комиссын дарга Сари Эссая хэлэхдээ “Лого нь спорт, эв санааны нэгдэл, тогтвортой хөгжлийн сэдвүүдээс санаа авч, Олимпийн болон Паралимпийн өвлийн наадмын үндсэн үнэт зүйлсийг тусгасан” гэжээ.

Логог нь шалгаруулан зарлаж байгаа энэхүү олимп нь 2026 оны 2 дугаар сарын 6-26-нд хооронд болох юм.

Эх сурвалж: zms.mn