Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 02-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Ганс Христиан Андерсен1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Данийн Фюн арлын Оденсе хотноо төржээ. Бага наснаасаа мөрөөдөмтгий байсан хүүхэд гэртээ үлгэр зохион жүжиг болгон тавьдаг байжээ.  Хүүхэлдэйн театрт их дуртай байсан гэдэг. 1816 онд эхлээд оёдолчны туслах дараа нь тамхины үйлдвэрт ажиллаж байлаа. Ирээдүйн зохиолч 14 настайдаа Данийн нийслэл Копенгаген хотод иржээ. Тэр үеэр Андерсен таван үзэгдэлтэй жүжиг бичээд түүнийгээ тавихад санхүүжилт өгөхийг хаанд захиа бичин гуйжээ. Хааны тусламжтайгаар тэр Слагелсийн сургуульд дараалаад Эльсинорийн сургуулиудад улсын тэтгэлгээр сурчээ. “Холмен сувгаас Амагерийн зах хүртэл явган аялсан нь” гэдэг зөгнөлт өгүүллийг тэр 1829 онд нийтлүүлэв. 1835 оноос “Үлгэрүүд” түүнийг алдаршуулжээ. 1839-1845 онуудад тэрээр “Үлгэрүүдийнхээ” хоёр ба гуравдугаар ботийг бичсэн байна. “Зурагтай бөгөөд зураггүй ном” гэсэн түүврээ 1840 онд хэвлүүлжээ. 1872 оны Зул сарын өмнө тэрээр хамгийн сүүлчийн үлгэрээ зохиожээ.Түүний хамгийн алдартай “Нугасны муухай дэгдээхэй”, “Зэрлэг хунгууд”, “Сөөмхөн охин”, “Цасан хатан хаан”, “Лусын охин” зэрэг үлгэрүүд нь гадаадын олон хэлнээ тэрчлэн монгол хэлнээ хөрвүүлэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1911.04.02. Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.

1912.04.02. Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтийн аялал үйлджээ.

1921.04.02. Одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.

1956.04.02. Өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.

1972.04.02. Алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.

1973.04.02. Дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.

1979.04.02. ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.

1982.04.02. Фолклендын дайн: Аргентин улс Фолклендын аралд дур мэдэн нэвтэрч хяналтаа тогтоохыг завдав.

1989.04.02. ЗХУ-ын удирдагч Михайл Горбачёв Кубын нийслэл Гавана хотод удирдагч Фидель Кастротой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

1991.04.02. Канадын Британийн Колумби мужийн амбан захирагчаар Рита Жонсон сонгогдов. Ингэснээр Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны улстөрч болжээ.

Эх сурвалж www.zms.mn