Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 01-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр олон орны хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай учраас түүнийг олон улсын баяр болгожээ. Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг. Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1948.04.01. Германы коммунист байгууллагууд тус улсад барууныхан хяналтаа тогтоохгүй байхыг шаардав.

1949.04.01. Хятадын иргэний дайн: Нийслэл Бээжин хотноо Хятадын коммунист нам, Үндэсний үзэлтнүүдийн намтай энхийн гэрээ хийх гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй.

1955.04.01. Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.

1960.04.01 ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.

1970.04.01. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

1976.04.01. Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.

1978.04.01. Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.

1986.04.01. Непалын коммунист намын тушаалаар Катманду хотын цагдаагийн бүх газруудыг шаардлагатай үед ямар нэгэн ажиллагаа хийх эрх мэдлийг өгчээ. Төвд улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж www.zms.mn