Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.1696 онд Английн физикч Исаак Ньютоныг Лондоны монетын ордны захирлаар томилон тэр үедээ асар их буюу 2000 фунтын жилийн цалинтай болгож байжээ. Их физикч энэ ажилд маш тууштай хандан богино хугацааны дотор Английн бүх зоосыг шинээр цутгуулжээ. Ньютоны энэхүү нөр их хөдөлмөр Английн эдийн засгийг аварсан байна. Тэр үед зоосыг эвдлэн сүйтгэх нь газар авснаас эдийн засаг нь сүйрэлд орох дөхөөд байжээ. 1698 онд Англид очсон Петр хаан их эрдэмтний туршлагыг судлаад түүнийг Орост хийхээр шийдсэн байна. Энэ өдөр Африкийн Мадагаскар арлынхан баатруудын дурсгалын өдөр уюу Францын колониализмын эсрэг 1947 оны бослогын өдрийг тэмдэглэн уг тэмцэлд амиа өгсөн баатруудаа дурсдаг ажээ. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 29-нд Вьетнамын дайны ахмад дайчдын өдрийг АНУ-д тэмдэглэдэг. Вьетнамын дайнаар америкчууд 56-58 мянган хүнээ алдсан гэдэг. Дайны дараа 129 мянган ахмад дайчин сэтгэл санааны дарамт болон бусад өвчин зэргээр амиа алдсан байна. Энэ дайны Вьетнамын хохирлыг 2-3 сая хүн гэж үздэг. 1973 оны гуравдугаар сарын 29-нд Америкийн сүүлчийн цэрэг Вьетнамыг орхин гарсан учир ахмад дайчдын өдрийг энэ өдөр тэмдэглэж иржээ.



Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1865.03.29. Америкийн иргэний дайн: Хошууч генерал Филип Шериданы удирдлаган доор Холбооны цэргүүд Эх газрын армийн эсрэг тулаан дэгдээжээ.

1886.03.29. Жон Пембертон "Кока-Кола" ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ.

1973.03.29. Вьетнамын дайн: АНУ-ын сүүлийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаас гарав.

1974.03.29. АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Маринер 10" хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.

1982.03.29. Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.

1990.03.29. Чехословакын ардын их хурал хуралдаж Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.

1993.03.29. Хунтайж Эдуардын арлын захирагчаар Катерин Коллбек сонгогдож, Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болов.

1999.03.29. Дот-комын хөөсрөлтөөс шалтгаалан Дау Жонесийн хувьцаа 10,000 маркад хүрчээ.

2004.03.29. Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улсууд нэгдэв.

Эх сурвалж www.zms.mn