З.БАТЦЭЦЭГ 

IX Петербургийн олон улсын соёлын форум-2021 энэ удаа шинэ бодит байдлын соёлын код сэдэвтэйгээр зохион байгуулагдана. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид цар тахлын үеэр хэрэгжүүлсэн амжилттай төсөл, санаачилгуудын талаар ярилцах болно.

“Урлаг, уран сайхан олон талаараа хөл хорионы үед хүмүүст итгэл найдвар бэлэглэсэн. Соёлын байгууллагууд үүссэн нөхцөл байдлаас гарах гарц олж, үзэгчдийг чанартай онлайн контентоор баярлуулж байсан. Энэ үед олж авсан туршлагаасаа баяртай хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр шинэ бодит байдалд дүгнэлт өгч, бидний ирээдүйн ажилд чиг тогтооно гэж бодож байна” хэмээн ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова хэлсэн байна.

Өнгөрсөн жил цар тахлаас болж хойшилсон. Энэ жилийн форум2021 оны 11 дүгээр сарын 11-13-нд болно. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн соёлын тэргүүлэх мэргэжилтэн, төрийн албан хаагч, олон нийтийн зүтгэлтэн, улс төрчдийн уулзалт болж, харилцан хамтран ажиллах, туршлага солилцох олон улсын платформ юм. Зохион байгуулагчаар нь ОХУ-ын Засгийн газар, Оросын соёлын яам, Петербургийн Засгийн газар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.sobaka.ru