Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Алхимичид алт бүтээнэ гэж оролдохдоо олон шинэ шинэ нээлтүүдийг хийж байсан түүхтэй. Ингээд Европын хамгийн нэр цуутай шаазанг нээв. Немцийн алхимич Иоганн Бетгер Саксоны Августын тамгын газарт 1709 оны энэ өдөр шаазан хийх туршилтаа танилцуулжээ. Хотын ойр орчмоос авч байсан хиймэл үс буддаг шнорровын шороогоор саксоны гэж алдаршсан бүтээгдэхүүн бэлтгэсэн байна. Тэр шороо Дундад улсад нууцалж байсан каолины шаазангийн материалаас ч илүү чанартай гэдэг нь хожим тогтоогдсон байна. Тэр цагт шаазан нь жинхэнэ алтнаас ч үнэтэй байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1566.03.28. Мальтын цэргийн жанжин Жеан Парисо де Валлетт нийслэл хот Валетта хотын суурийг тавьжээ. Хотыг түүний нэрээр нэрлэсэн юм.

1842.03.28. Шинэхэн байгуулагдсан Вьенна хотын филармони анхны тоглолтоо зохион байгуулав.

1862.03.28. Америкийн иргэний дайн: Глориета Пассын тулаанд Холбоотны арми Эх газрын армийн эзлэн түрэмгийллийг зогсоожээ. Улмаар Нью Мексикогын газар нутаг Холбоотны армийн талд шилжсэн юм.

1871.03.28. Парисын хамтрал байгуулагдаж эхэлжээ.

1910.03.28. Зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.

1939.03.28. Испанийн иргэний дайн: Генералиссмус Франциско Франко Мадридыг бүрэн мэдэлдээ авав.

1946.03.28. Хүйтэн дайн АНУ-ын төрийн департамент олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа эсэхийг хянах ёстойг уриалжээ.

1951.03.28. Францын цэргийн хүч Генералын цэргийн хүчийг Мао Хегийн тулаанд буулган авав.

1959.03.28. БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.

1969.03.28. Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.

1990.03.28. АНУ-ын ерөнхийлөг Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.

Эх сурвалж www.zms.mn