Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Дэлхий дээр анхдагч цөөн тооны сонгодог урлаг бий. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй олон улсад илүү шинэ түвшинд, илүү өвөрмөцөөр амьдарсаар байна. Олон улсын театрын өдрийг 1961 онд Олон улсын театрын институт өгсөн ба гуравдугаар сарын 27-ны өдөр ITI төвүүд ба олон улсын театрын нийгэмлэгүүд энэ баярыг тэмдэглэдэг. Дэлхийн театрын өдөрт зориулсан анхны урилгыг 1962 онд Францын зохиолч Жан Кокто бичсэн байна. Театр гэсэн үг нь эртний Грекийн  “Үздэг байр” гэсэн үгнээс гаралтай ба уламжлалаар театрт инээдмийн ба эмгэнэлт гэсэн хоёр төрөл голчлон тоглогддог. Театрын анхны тоглолтыг МЭӨ 2500 жилийн өмнө Египетэд хийгдсэн тэр нь Осирис бурханы түүхийг өгүүлсэн байдаг гэж тооцдог. Эртний Грект театр нь урлаг болон бүрэлдсэн юм. Театрын уран бүтээлд олгох өөрийн шагналыг бий болгож байгаа хүмүүс Олон улсын театрын өдрөөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байрны шатан дээрээс илгээлтээ уншдаг уламжлалтай.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1513.03.27. Испанийн нэрт аялагч Хуан Понче де Леон анхны аялалаараа Багамын арлуудын умард хязгаар болон Флорида орчимд хүрэв.

1625.03.27. Англи, Шотланд, Ирландын хаан ширээнд I Чарльз суужээ.

1809.03.27. Суйдад Реалын тулаанд Франц-Польшийн цэргийн нэгдсэн хүч Испанийн цэрэгт ялагджээ.

1814.03.27. АНУ-ын Алабама мужийн төвд АНУ-ын арми генерал Эндрью Жексоны удирдлаган дор Крийк омгийн индианчуудыг буулган авав.

1941.03.27. Дэлхийн II дайн: Югославын нисэх ангийн оффицерууд сөргөлдөгч талуудын эсрэг төрийн эргэлт хийхийг завдав.

1943.03.27. Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн хүч Командорскийн арлыг Япончуудаас чөлөөлөв. Гэвч Японы тал дахин цэргийн хүч төвлөрүүлж эхэлжээ.

1958.03.27. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар Никита Хрушев тодорчээ.

1964.03.27. Хойд Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт 9.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд Аляск мужийн төвийн өмнөд хэсэгт 125 хүн амиа алдсан юм. Ялангуяа Аляск мужийн Анкорейж хот маш их хохирол амсчээ.

1975.03.27. Аляскыг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.

1981.03.27. Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөни өрнөжээ. Жагсаалд 12 сая Польшчууд оролцсон байна.

1990.03.27. АНУ-ын засгийн газрын оролцоотой Марти телевизийг Куба улсад нээж Кастрогын эсрэг үзэл суртлыг дэлгэрүүлж эхэлжээ.

Эх сурвалж www.zms.mn