Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1937 он. Дэлхийд хамгийн анх удаа зурмал киноны баатарт хөшөө босгосон байна. АНУ-ын Техас мужийн Кристалл хотноо усан цэрэг Папайд тэр хөшөөг босгожээ. Папайн идээд хүч ордог бууцайг ургуулдаг фермерүүд хөшөөний мөнгийг цуглуулсан байна. Энэ зурмал кино гарч ирсний дараа Америкт лаазлагдсан бууцайн хэрэглээ 30 хувиар өссөн гэдэг. Усан цэрэг Папайг “Thimble Theatre” комиксийг бүтээсэн Элзи Сегар бий болгожээ. Тэрээр комиксийнхаа Оливия Ойлын анхны найз залуу Хэм Грэвийн дүрдээ хүчирхэг шуутай Папайг нэмэрлэсэн ажээ. Папайн түүх 1933 онд эхэлж бүх ангийг нь Нью-Йоркийн  “Fleischer Studios” урланд хийгджээ.



Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1931.03.26. Швейцарийн иргэний агаарын тээврийн "Swissair" компани байгуулагдав.

1945.03.26. Дэлхийн II дайн: Америкийн цэргүүд Иво Жима арлын тулаанд бүрэн ялалт байгуулж, арлыг бүрэн хяналтдаа авчээ.

1958.03.26. АНУ-ын арми алсын тусгалтай "Эксплорер 3" пуужинг харвав.

1970.03.26. Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Ван Тьеу газрыг нийгэмчлэх бодлого хэрэгжүүлэх зарлиг гаргажээ.

1971.03.26. Дорнод Пакистан Пакистан улсаас тусгаар тогтнож Бүгд найрамдах Бангладеш ард улсыг байгуулав. Үүнээс шалтгаалан Бангладешийн чөлөөлөх дайн эхэлжээ.

1975.03.26. Биологийн зэвсгийн конвенц батлагдаж олон улс даяар хэрэгжиж эхлэв.

1979.03.26. АНУ-ын нийслэл Вашингтон хотод Египетийн ерөнхийлөгч Аньвар аль-Садат, Израйлийн ерөнхий сайд Меначем Бегин нар Америкийн зуучлалаар энхийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер оролцсон байна.

1981.03.26. Их Британийн Социаль демократ нам байгуулагдав.

Эх сурвалж www.zms.mn