Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Иоганн Себастьян Бах 1685 оны гуравдугаар сарын 21-нд хөгжимчний гэр бүлд төржээ. Тэдний отгийнхонд XVI зуунаас эхлэн мэргэжлийн хөгжимчдийн хэд хэдэн үе байжээ. Бахын эцэг, эх эрт нас барсан учир түүнийг сүмийн орган хөгжимчин байсан ахад нь хүмүүжүүлэхээр өгсөн байв. Ах нь түүнийг сонгодог хөгжмийн бааз дээр сургасан байлаа. Гэхдээ тэр ахад нь орчин цагийн хөгжмийн бүтээл байсныг мэдэж байсан учир шөнө дөлөөр сарны гэрэлд ахынхаа шүүгээнээс нотыг нь гарган хуулдаг байлаа. Ах нь түүнийг нь мэдэн эх хувь ба хуулбарыг нь хураан авсан байв. Ингээд Бах түүнээс хамаагүй илүү хөгжим бичнэ гэж амлаад хэлсэн үгэндээ хүрсэн хүн. Сургууль төгсөөд Бах олон ажил сольсон байв. Тэрээр ордны хөгжимчин, Арнштатад орган хөгжмийг арчлагч, Мюльхаузенд орган хөгжимчин байжээ. Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл тэрээр янз бүрийн хөгжмийн зэмсэгт зориулсан шашны ба энгийн хөгжим бүтээсэн байлаа. Түүний урын санд 1000 гаруй хөгжмийн бүтээл байдгаас ганцхан бүтээл нь амьд ахуйд нь хэвлэгдсэн байжээ. Сүүлийн жилүүдэд нь түүний хөгжмийг хуучин орчин үеийнх биш гэж үздэг байсан гэнэ. Хөгшрөөд тэр бараг сохорсон байлаа. Түүний хүргэн Бахын хэлснээр хөгжмийн ноотыг нь бичдэг байсан гэх. Нэртэй нүдний эмч хоёр ч удаа мэс засал хийсэн нь тус болсонгүй.1750 оны долдугаар сарын 28-нд тэр гэнэтхэн хараа орсон ба тэр оройдоо цус харван ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний уран бүтээлд барокко стилийн хожим үеийн дууриас бусад бүх төрлийн хөгжим байдаг. Бахын хөгжмийг сонгодог болцгоосон Моцарт, Бетховен, Шопен, Мендельсон нар бүгд үнэлж байлаа. Мөн түүнийг гайхамшигтай хөгжимчин, багш гэдгээр нь дурсан үлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1804.03.21. Франц улсад "Наполеоны кодекс"-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодекс ёсоор Францын жирийн иргэн болон олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхгүй байхаар тусгажээ.

1919.03.21. Оросод өрнөсөн Октябърын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлийн засгаар замнахаар болов. Ингэснээр европ тивд Оросоос гадна анхны коммунист улс болсон юм.

1921.03.21. Оросын большевик нам шинэ эдийн засгийн бодлого боловсрууллаа.

1925.03.21. АНУ-ын Теннеси муж хүний хөгжлийг судлах, оюутан, сурагчдад заахыг хориглосон хууль батлав.

1928.03.21. Атлантын далайг анх удаа нисч туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт "Гавьяаны медаль" гардуулав.

1935.03.21. Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Перси биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.

1943.03.21. Вермахтийн оффицер Рудольф фон Герсдофф Адольф Гитлерийг хороох халдлагыг зохион байгуулсан боловч бүтэлгүйтэв. Мөрдөн шалгалтаар Герсдоффыг буруутай гэдгийг тогтоож чадаагүй билээ.

1945.03.21. Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн зэвсэгт хүчин Бурма улсын Мандалай хотыг чөлөөлөв.

1946.03.21. Америкийн үндэсний хөлбөмбөгийн баг Лос Анжелес Рамс баг хар арьст тоглогч Кенни Вашингтонтой гэрээ байгуулав. Ингэснээр Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болсон юм.

1963.03.21. АНУ-ын Конгресс Алькатразын холбооны шоронг албан ёсоор хаах шийд гаргав.

Эх сурвалж www.zms.mn