Норвегийн жүжгийн зохиолч Генрик Ибсен төржээ

0
хуваалцах
260
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Генрик Иоганн Ибсен 1828 оны гуравдугаар сарын 20-нд Христанийн булангийн Скиен гэдэг жижиг хотод норвеги удамтай хөлөг онгоц эзэмшигч дани айлд төржээ. Түүний эцэг нь хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүн байсан бол эх нь хатуу хуурайдуу герман эзэгтэй байв. 1836 онд гэр бүлийн бизнес нь дампуурч ирээдүйн зохиолч гачигдал амсч эхэлжээ. Ибсен сургуульд байхаасаа багш нараа сайхан зохион бичлэгээр гайхашруулдаг байсан гэдэг. Тэр 16 хүрээд 800 хүнтэй Гримштадт хотын эмийн сангийн туслахаар ажиллажээ. Таван жилийн дараа эмийн сангаа орхин Христанид ирч ядуухан амьдарч байснаа уран бүтээлчийн хүрээнд аажмаар нэвтрэн бүтээлээ хэвлүүлэх болов. Удалгүй тэрээр Берген хотын ардын театрт найруулагчаар ажиллажээ. Тэнд таван жилийг ажиллаад Христанид театрын даргаар буцан ирсэн байлаа. 1858 онд гэрлэж аз жаргалтай байлаа. Тэрээр дараа нь олон улс орноор аялан бүтээлээ хийж байлаа. Скандинавын туульс, домог, түүхээр гүн ухаан бэлэгдлийн "Бранд" яруу найраг, "Пер Гюнт", нийгмийн хурц шүүмжлэлтэй жүжгүүд болон "Хүүхэлдэйн байшин", "Хий үзэгдэл", "Ард түмний дайсан" зэрэг Ибсены романтик драмууд бичсэн байна. "Зэрлэг нугас", "Гедда Габлер", "Барилгачин Сольнес" зэрэг жүжгүүддээ зохиолч дотоод гадаад сэтгэл зүй, бодит амьдрал хоёрын  ялгааг онцолсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1923.03.20. Чикаго мужийн уран зургийн клуб нээгдэв. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлэв. Ингэснээр тус улсад орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.

1933.03.20. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт рүү гал нээж, хүнд шархдуулсан Жузеппе Цангара гэгчийг Флорида мужийн шоронд цахилгаан сандал дээр цаазаар авав.

1956.03.20. Тунис улс Францаас тусгаар тогтнов.

1964.03.20. Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.

1972.03.20. Ирландын бүгд найрамдах арми Умард Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэлж долоон хүн амиа алдан, 148 хүн шархдав.

1985.03.20. Нохойтой чаргаар 1,135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.

1988.03.20. Эритрийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Эритрийн ардын чөлөөлөх фронт Афабет тосгонд нэвтрэв. Улмаар энэ дайнд ардын чөлөөлөх фронт ялалт байгуулсан билээ.

1990.03.20. Алдарт дээрэмчин Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.

1993.03.20. Английн Уоррингтон хотод Ирландын бүгд найрамдах арми бөмбөг дэлбэлж, улмаар хоёр хүүхэд амиа алдав. Үүнийг эсэргүүцэн Британи, Ирланд улсуудад олон нийтийг хамарсан жагсаал болжээ.

2003.03.20. Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.

Эх сурвалж www.zms.mn