Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1983 оны гуравдугаар сарын15-нд Дэлхийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэжээ. Дэлхий дахины хэрэглэгчдийн төлөө байгууллагын үндэс суурь бүр 1960 онд тавигдсан юм байна. Одоо 70 гаруй гишүүн оронтой, дэлхийн эдийн засагт тодорхой байр суурь эзэлсэн хүчирхэг байгууллага болоод байгаа аж. Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 оны аравдугаар сарын 20-нд  байгуулагдсан байна. Даян дэлхийн хэрэглэгч бүрийн үндсэн эрх нь мэдээлэл авах, хэрэглээний аюулгүй байдал, сонгох эрх, санал гомдлоо хэлэх эрх гэсэн 4 үндсэн зарчим дээр тогтоно. Түүнчлэн хэрэглэгч бүр эрүүл орчинд үйлчлүүлэх, үндсэн хэрэгцээгээ хангуулах, хэрэглэгчийн боловсрол эзэмших, шаардлагатай тохиолдолд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Эдгээр зарчмууд нь олон оронд, түүний дотор манай улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг батлан гаргах гол үндэслэл болж өгсөн юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан дээдлэх, хүмүүст энэ талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1642.03.15. Төвөдийн төр, шашны тэргүүдийг залах ёслол болов. Төвөдийн хаан ширээнд Гүш хан Төрбайх заларсан бол Төвөдийн бурхны шашны тэргүүнд V Далай лам Лувсанжамцыг залжээ. Гүүш хан Төвөдийн хаан ширээнд заларсан тул Лхаст сууж, төр, засаг захиргаа, цэргийн дээд эрхийг барьж, V Далай лам Лувсанжамц шашны хийдийн хэргийг мэдүүлсэн гэдэг.

1819.03.15. Францын физикч Августин-Жеан Фреснел Францын шинжлэх ухааны академид гэрлийн урсгал яг л усны давалгаа мэт гэдгийг батлан үзүүлжээ. Тэрээр Исаак Ньютоны онолыг өөрийн онолоороо дахин баталсан юм.

1820 - Мэйн АНУ-ын 23 дахь муж улс болжээ.

1848 - Унгарт үүссэн хувьсгалыг намжаах зорилгоор Хабсбургын угсааныхан Өөрчлөлтийн намынхантай зөвшилцөв.

1874.03.15. Франц болон Вьетнам улс Сайгоны хоёрдугаар гэрээнд гарын үсэг зурснаар Вьетнам улс Францаас бүрэн тусгаар тогтножээ.

1877.03.15. Крикетийн спортын анхны туршилтын тэмцээн Австралийн Мельбурн хотын "МСЖ" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

1892.03.15. Английн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб гэгдэх Ливерпүүл клуб байгуулагдав.

1906.03.15. Автомашины Роллс-Ройс компани байгуулагджээ.

1913.03.15. Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Гадаад явдлын яамнаа бичиг илгээв. Уг бичигт "Хятадын засгийн хэрэг шийтгэх газраас бидний Монголын тусгаар улс болсныг эдүгээ хүртэл хүлээгээгүйн дээр Хятадын цэрэг энэ хавар цагт Дотоод, Гадаад Монголыг дайлаар орно хэмээлцэж буй болно” гэж дурдсан байжээ.

1916.03.15. АНУ-ын хил дээр Мексикийн босогчид төвлөрч байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон 4,800 цэрэг илгээв.

1917.03.15. Оросын хаан II Николайн хэргэмийг хураан авснаар Оросыг 304 жил захирсан Романовын угсааны хаанчлал эцэслэжээ.

1922.03.15. Египет улс Их Британиас тусгаар тогтнож, хаан ширээнд I Фүадыг залав.

1926.03.15. Грекийн Ерөнхийлөгчөөр дарангуйлагч Теодорос Пангалос сонгогджээ.

1927.03.15. Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн завины уралдаан зохион байгуулагдав. Тус уралдаанд Оксфордын их сургууль болон Кембрижийн их сургуулийн багууд өрсөлдсөн байна.

1933.03.15. Австрийн Канцелор Энгельберт Доллфусс Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж Австрофашист дарангуйллыг цогцлоох талаар ярилцжээ.

1941.03.15. Филиппиний нисэх хүчин түүхэндээ анх удаа Манилагаас Багуйо хот хүртэл нислэг үйлдэж, Филиппиний төрийн далбааг хөлөг онгоцон дээрээс мандуулжээ.

Эх сурвалж www.zms.mn