Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1956 оны энэ өдөр Америкийн Ampex компани дэлхийн анхны видео магнитфоныг танилцууллаа. 1950-иад он хүртэл дүрс бичлэг хийж үзүүлэх арга нь кино хальс байв. Анхны видео аппарат телевизэд зориулагдан хийгдсэн юм. Оросын цагаач Александр Михайлович Понятов  1943 онд Ampex компанийг байгуулсан ба нэрний эхний хэсэг нь тэр хүний нэр овгийн эхний үсэг ба сүүл хэсэг нь excellency гэсэн үгнээс бүтжээ. Анхны аппарат нь катушкийнх байсан ажээ. 1958 онд Зөвлөлтөд анх удаа зохиогдсон Америкийн үзэсгэлэн дээр өөрийн бичлэгийг харсан Никита Хрущев түүнээс дутахгүй видео хийх үүргийг өөрийн эрдэмтдэд өгсөн гэнэ. Ингээд 1960 онд Зөвлөлтийн “кадр” гэсэн видео магнитфон гарчээ. Кадрыг наяад оны дунд үе хүртэл ашиглаж байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1663.03.14. Эрдэмтэн Отто фон Герик "Вакуум" гэх бүтээлээ хэвлүүлэв.

1780.03.14. Америкийн хувьсгал: Алабама мужийн Мобиле хотын Шарлотт боомтод Испанийн цэргүүд хяналтаа тогтоов.

1794.03.14. Зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.

1931.03.14. Энэтхэгийн анхны дуутай кино "Алам Ара" дэлгэцэнд гарчээ.

1939.03.14. Словак улс Германаас тусгаар тогтнов.

1942.03.14. Шинээр зохион бүтээгдсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.

1978.03.14. Литани ажиллагаагаар Израйлийн батлан хамгаалах арми Ливаны өмнөд хэсгийг эзлэв.

1988.03.14. Газар нутгийн маргаантай байдаг Спратти арлын төлөөх тулаанд Хятадын арми Вьетнамын армийг бут ниргэжээ.

1994.03.14. Гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.

1995.03.14. АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болов.

2008.03.14. Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.

Эх сурвалж www.zms.mn