Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1781 оны гуравдугаар сарын 13-нд Уран буюу Тэнгэрийн ван гарагийг Уильям Гершель нээжээ. Өөрийн дуранд тэнгэрээс явж буй гэрэлтэй  дискийг харсан Гершель түүнийг  сүүлт од гэж үзээд тэнгэрийн биетийг олсноо Гринвичийн мэргэжлийн одон орон судлаачдад мэдэгджээ. Гэтэл тэр нь шинэ гараг байсан ба энэ тухай мэдээ Европоор тарав.Немецийн одон оронч Иоганн Боде эрдэмтдээс хамгийн түрүүнд шинэ гарагийг Грекийн тэнгэрийн бурхан Ураны нэрээр нэрлэх санал гарган “Хэрэв Санчир Бархасбадийн эцэг гэгдэж байгаа бол  шинэ гарагийг Санчирын эцэг гэж яагаад тооцож болохгүй гэж?” хэлж байжээ. Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гараг юм.Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гараг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гарагууд" хэмээн ангилдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1781.03.13. Аугаа одон оронч Уиллиам Хершель Уранус гарагыг нээжээ.

1845.03.13. Германы хөгжмийн зохиолч Феликс Менделссоны туурвисан хийлийн концерт Лайпцик хотын тайзнаа тоглогдов. Түүний концертыг Фердинанд Давид гоцложээ.

1862.03.13. Америкийн иргэний дайн: АНУ-ын холбооны засгийн газар холбооны армийн оффицеруудад нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боолын худалдаанд хяналт тавих шийдвэр гаргажээ.

1865.03.13. Америкийн иргэний дайн: Эх газрын Америк цэрэгт хар арьстануудыг татахыг зөвшөөрөв.

1943.03.13. Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хэсэгчлэн хаажээ.

1969.03.13. Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 сансрын хөлөг сансарт амжилттай даалгавраа биелүүлж, эх дэлхийдээ газардав.

1979.03.13. Гренада улсад Морис Бишопын удирдсан төрийн эргэлт амжилттай болж, Эрик Гейриг түлхэн унагаажээ.

1988.03.13. Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.

1991.03.13. Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.

Эх сурвалж www.zms.mn