Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Мод суулгах хаврын баярын өдрийн албан ёсны баярыг Хятад, Тайванид тэмдэглэдэг. Цуут хувьсгалч Сунь Ят-сены нас барсан энэ өдөр улс орон даяар мод, зүлэг суулгах олон нийтийн арга хэмжээ жил бүр хийгддэг. Сунь Ят-сен тухайн цагтаа энэ санаачлагыг гаргасан ба өдгөө уг арга хэмжээнд нь улс орны удирдлага нь хүртэл оролцдог. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулгын 1981 оны дөрвдүгээр чуулганаас бүх ард түмний мод суулгах сайн дурын кампанийг явуулах шийдвэр гаргаж уг өдрийг тогтоож өгчээ. Уг тогтоолд 11-60 насны чадал бүхий иргэн бүр жилдээ 3-5 мод суулган арчлан тордох ёстой гэснээс бөгөөд хэрэв ямар нэгэн шалтгаанаар мод суулгаж чадаагүй бол түүнтэй таарах хэмжээний үр суулгалт, ургасан мод цэцэрлэгийн арчилгааг хийхийг зааж өгчээ. Мод суулгах өдрийн эхлэл нь Америкийн Небраска хотоос гаралтай. 1872 онд нэртэй улстөрч, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Стерлинг Мортон 1832–1902 мод суулгах өдрийг тогтоосон шийдвэр гаргаж байлаа. Өдгөө Мод суулгах өдрийн зарим орнуудад янз бүрийн улиралд тэмдэглэдэг болсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1811.03.12. Францын маршал Мишель Ней Англи-Португалийн цэргийн хүчийг Рединагын тулаанд буулган авчээ.

1922.03.12. Армени, Гүрж, Азербайжан улс нэгдэж Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Транскавказ улсыг байгуулав.

1928.03.12. АНУ-ын Калифорни мужид орших "Гэгээн Френцис"-ын далан нурсаны улмаас үер бууж 431 хүн амиа алджээ.

1930.03.12. Энэтхэгт Их Британи улс давсны худалдаан дээр ноёрхож байгааг эсэргүүцэн тэмцэгч Махатма Ганди тэнгисийн эрэг дагуу 200 миль газар "Давсны жагсаал"-ыг зохион байгуулав.

1933.03.12. Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт ерөнхийлөгчийн хувиар анхны мэдэгдэлээ хийжээ. Тэрээр хүнд хэцүү цаг үед бүсээ чангалж, сэтгэлийн хатаар даван туулахыг уриалсан юм.

1934.03.12. Эстони улсад төрийн эргэлт хийхийг завдсан Константин Патс, генерал Йохан Лайдонер нарыг аливаа нэг намд элсэж, улстөрд оролцох эрхийг бүх насаар нь хасчээ.

1940.03.12. Өвлийн дайн: Финланд улс ЗХУ-тай Москвагын энхийн гэрээ гэгчийг байгуулж, дайнд холбоотон улс болж оролцохоор болжээ.

1942.03.12. Номхон далайн дайн: Ява арлын тулаанд Австрали, Америк, Голланд, Британийн нэгдсэн команд ялалт байгуулж, Японы эзэнт гүрнийг хөөн гаргажээ.

Эх сурвалж www.zms.mn