Б.ОЮУНЗУЛ

 

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Догшин Иван хааны зарлигаар, Бүх Оросын хамба Макарийн талархлын дагуу 1564 оны гуравдугаар сарын 10-нд “Апостол” судар хэвлэгдэн гарчээ. Тэр нь номлогчдын Үйлдэл, Илгээлт зэргээс бүрэлдсэн байв. Мөн тэнд шашины баярууд, уншлага зэргийн  шаардлагтай мэдээллийн жагсаалт оржээ. Ном нь 534 хуудастай, хуудас бүрт нь 25 мөр  байсан ба нийтдээ тухайн цагтаа их болох 2000 орчим хувиар  гаргасан байв. Өнөөдөр номын сангууд ба музейд энэ номын 60 орчим хувь үлдсэн байгаа.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1830.03.10. Нидерландын засгийн газар өөрсдийн мэдлийн Филиппин улсад зэвсэгт хүчин байгуулахаар болжээ.

1876.03.10. Нэрт зохион бүтээгч Александер Грахам Белл телефон утсыг амжилттай туршжээ.

1891.03.10. Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.

1906.03.10. Европ тивд болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол Францд болов. Францын хойд хэсэгт орших Куррьерсын уурхай нурж 1,099 уурхайчин амиа алджээ.

1915.03.10. Британийн армийн түүхэнд тохиосон хамгийн том хуурай замын тулаан эхлэв.

1917.03.10. Филиппиний засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинээр хуваарилахаар болж, зарим хот, мужууд эмхлэгдэн байгуулагдаж эхэлжээ.

1922.03.10. Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.

1944.03.10. Грекийн иргэний дайн: Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний улстөрийн товчоо Үндэсний чөлөөлөх фронтыг байгуулахаар болжээ.

1945.03.10. АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.

1952.03.10. Кубын засгийн эрхийг Фулгенсио Батиста хүч хэрэглэн авч, өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав.

Эх сурвалж www.zms.mn