Т.САЙХАН

2021.03.06

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд вирус илэрчээ. Мөн 39 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 2481 боллоо. Найман хүний гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн, тав нь нийслэлд бүртгэгджээ. Тэдгээр нь

СХД-т 1

БГД-т 2

ХУД-т 1

СБД-т 1 байна. 

Нийслэлд бүртгэгдсэн таван хүний ойрын хавьтлаас дөрвөн хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байгаа аж. Шинжилгээ салбар болон вируслогийн лавлагаа лабораториудад хийгддэг ба сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарлаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс ихэнх шинжилгээг салбар лабораториудад хийсэн учраас өнөөдрийн мэдээлж буй тохиолдол бага гарахад нөлөөллөө. Ингэлээ гээд тайвширч болохгүйг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэллээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn