АН-ын даргад Н.Алтанхуяг нарын 10 гаруй хүн нэрээ дэвшүүлжээ

0
хуваалцах
292
үзсэн

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, материалаа дотоод сонгуулийн хороондоо өчигдөр өглөө. Энэ талаараа тэрээр цахим хуудастаа “Намынхаа гишүүдийн хүсэлт, шаардлагыг хүлээн авч Ардчилсан Намын даргын сонгуульд материалаа бүрдүүлж өглөө” гэж бичсэн байна. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгч дууссан бөгөөд 10 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн байна. Өмнө нь тус намын даргыг нийт гишүүдээрээ сонгуулахад таван хүн өрсөлдсөн бөгөөд тэднээс ийнхүү Н.Алтанхуяг дахин нэрээ дэвшүүлжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn