Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 108 жилийн ой өнөөдөр /03.06/ тохиож байна. "Шинэ толь" хэмээх бичиг сонины анхны дугаарыг 1913 оны гуравдугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй.

Улмаар Монголын Сэтгүүлчдийн холбооны долдугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Тэртээ 108 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнээ "Шинэ толь" хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв. 

 

Эх сурвалж:www.polit.mn