С.САРУУЛ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
COVID-19 өчигдөр буюу 2021.03.04-нд 44 тохиолдол илэрсэн бол өнөөдөр 2021.03.05-нд 77 хүнээс халдвар илэрлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13206 хүнд хийсэн коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээний явцад 77 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3153 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа. Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” гэв.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.  696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа.

Эх сурвалж: www.polit.mn