С.САРУУЛ

Нийслэл хотод коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдал

Гуравдугаар сарын 5-нд 17450

Гуравдугаар сарын 8-нд 5560

Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна.

Эх сурвалж: www.polit.mn