WeLoveU, “Ковид-19” халдварт өвчнөөс сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамгаалалтын хувцас 200 ширхэг, KN95 маск 5000 ширхгийг хандивлав

0
хуваалцах
672
үзсэн

Дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирус (COVID-19) халдварт өвчин дахин тархаж байгаагийн улмаас нийгэмд элдэв бэрхшээл учирсаар байна. Монгол улс өнгөрсөн 11 сард дотооддоо халдвар алдсаны улмаас бүх нийтийн онц байдал зарлаж хөл хорио тогтоосон. Ийм л үед дэлхий нийтийн төлөө сайн дурын үйл ажиллагаа “Эхийн сэтгэл”-ээр явуулж ирсэн олон улсын WeLoveU байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) “Ковид-19”-тэй тэмцэхийн төлөө хүчээ нэмэрлэж, ард иргэдийн аюулгүйн байдал, эрүүл энхийн төлөө нэгдлээ.

 Олон улсын WeLoveU байгууллага ЭМЯ-ыг зорин очиж, 200 ширхэг халдвар хамгаалалтын хувцас болон 5000 ширхэг KN95 маскийг хандивлалаа. Эдгээрийг “Ковид-19”-тэй тэмцэхэд тэргүүн фронтод хамаг хүчээ дайчлан ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад, халдварт өвчинтэй тэмцэж байгаа холбогдох албаныханд өгөхөөр төлөвлөж байгаа аж. WeLoveU байгууллагын холбогдох гишүүн хэлэхдээ “Халдварт өвчин бүтэн жил үргэлжилж Монгол төдийгүй дэлхийн бүх хүн хүндхэн байдалд ороод байна. Гэвч бид зүрх сэтгэлээ нэгтгэн тэмцэх юм бол нэг өдрийн өмнө ч болов энэ өвчнийг ялан гарч чадна” хэмээв. Мөн энэ нөхцөл байдлыг хурдан дуусгавар болгохын төлөө хамтран ажиллах болно гэдгээ амлалаа.

Caption

 ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн АУ-ы доктор Г.Халиунаа хэлэхдээ:

 “Дэлхий дахинд Ковид цар тахал тархсан энэ хүнд цаг үед эмч, эмнэлэгийн ажилчид маш ачаалалтай ажиллаж байгаа. Бидний ажилд хамгийн их хэрэг болдог хамгаалалтын хэвцас хэрэглэл, маскийг өнөөдөр WeLoveU байгууллагынхан хандивлалаа. Бидэнд урам өгч хамгийн халуун цэг дээр ажиллаж байгаа гэдэгт маань талархал илэрхийлж ийнхүү дэмжлэг өгч байгаа юм байна. WeLoveU нь ганц Монголд биш дэлхийн 65 улсад тусламжын ажил хийдэг газар гэж сонссон. Би эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн өмнөөс WeLoveU байгууллагынханд баярласнаа илэрхийлж байна.” гэж талархлаа илэрхийлэв. 

WeLoveU байгууллагын гишүүн Цэндцэсэм:

“Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Корона вирусын цар тахал дэлхий дахинд нүүрлээд жил гарангийн хугацаа болж байна. Энэ цаг үед тэргүүн шугамд алхан, халуун цэгдээр ажиллан, ард иргэдээ хамгаалж буй эмнэлэгийн байгууллага, эмч сувилагч, хууль хүчний байгууллага зэрэг эдгээр бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна. Манай байгууллагаас бас корона вирусын цар тахлын энэ хүнд  хэцүү цаг үед тэргүүн шугамд, халуун цэгдээр ажиллаж байгаа ажилчидад сэтгэлийн дэм үзүүлэхийн төлөө өнөөдөр хандивын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хандив маань Эрүүл Мэндийн Яаманд 5000 ширхэн N95 маск болон 200 ширхэг хамгаалалтын хувцасыг хандивлаж байна. Энэ нь хэдийгээр өчүүхэн хандив ч гэсэн, бүгдээрээ хүнд хэцүү цаг үеийг хамтдаа ялахын төлөөх сэтгэлийн дэм үзүүлж байгаа үйл ажиллагаа юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Caption

2020 оны эхнээс “Ковид-19”-тэй тэмцэх ажлыг дэлхий дахинд явуулсаар ирсэн WeLoveU байгууллага Монголоос гадна дэлхийн 30 орчим улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн цар хүрээтэй явуулж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр тусалж дэмжин ажиллаж байна. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж 43,000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч хандивлан, өдөр тутмын болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийгмийн бүхий л салбарынханд хүргэн тусламжийн гараа сунгаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүний хомсдол Энэтхэг, Мьянмар, Камбож, Бразил, Сальвадор, Конго зэрэг улсад, мөн Ази, Өмнөд Америк, Африкийн орнуудад үүссээр байна. Өмнө нь тус байгууллага Эквадор болон Лаос улсад 30,000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг оношлогооны иж бүрдэл хүргүүлж байжээ. Мөн Солонгос дахь төвөөс 20 сая воны мөнгөн тусламж үзүүлж 20,000 ширхэг (KF94) маск хандивлаж байжээ.

 WeLoveU нь НҮБ-ын DGC (Хуучнаар DPI олон нийтийн мэдээллийн товчоо)-н түншлэл байгууллага. Иймдээ ч “Ковид-19”-н нөхцөл байдлын улмаас олон улсын нийгэмд тулгамдаад буй өч төчнөөн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Дэлхий дахинд цусны донорын тоо огцом буурахад цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хангамжийг тогтворжуулахын тулд АНУ, Бразил, Шинэ Зеланд зэрэг улсуудад донорын хөдөлгөөн явуулан эрдэнэт хүний амийг аварсан. Түүнчлэн боловсролын орчин эрс өөрчлөгдсөнтэй холбогдуулан тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас болж онлайн сургалтанд хамрагдахад хүндрэлтэй байсан АНУ-ын Нью-Жерси мужийн бага сургуулийн сурагчдад notebook, таблет компьютер бэлэглэх замаар тэдний сурч боловсроход дэмжлэг үзүүлсэн. Африкийн Того улсад эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс халдвар авах эрсдэлтэй бага, дунд ангийн сурагчдад зориулж халдвараас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн хандивлав. Мөн тэдэнд зориулсан ариун цэврийн өрөөнүүдийг барьж тохижуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тус нэмэр болохыг зорьж байна. 

Монгол улсад ч тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн WeLoveU байгууллага нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдэж буй байгаль орчныг сэргээх зорилгоор цэвэрлэгээний аян зохион байгуулах, мод тарих зэрэг ажлуудлыг хийж ирсэн. Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн улсын 79-р дунд сургуульд номын сан байгуулахад дэмжлэг үзүүлэх, 75-р сургуульд телевиз, принтер, самбар, ширээ сандал, ном сурах бичиг зэрэг эд зүйлийн туслалцаа үзүүлэх зэргээр хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулахын төлөө ажиллаж байв.

 “Эхийн хайрыг дэлхий дахинаа!” гэсэн уриан дор дэлхий нийтийн төлөө явуулж буй төрөл бүрийн үйл ажиллагаа нь олон улсын WeLoveU байгууллагаас хүн төрөлхтний итгэл найдвар гэрэлт ирээдүй, эрүүл дэлхийн төлөө өрнүүлж буй “Save the World” төслийнх нь нэгээхэн хэсэг юм. Уг ажлын хүрээнд “Дэлхийг аврах (Saving the Earth)”, “Амь аврах (Saving Lives)”, “Хүнийг хөгжүүлэх (Saving Humanity)” гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж, олон улсын нийгмийн томоохон нийтлэг зорилт болсон тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)-г хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Тус байгууллагын энэ мэт олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж АНУ-ын ерөнхийлөгч сайн дурын ажлын алтан шагнал (Байгууллагын төрөлд шилдэг шагнал 8 удаа) олгож байжээ. Мөн тус байгууллага БНСУ-ын төрийн дээд одон, Камбож улсын Вангийн шагнал, Перу улсын Эмэгтэйчүүдийн халамжийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Европын төлөөлөл болсон байгаль орчны “Ногоон алим”-ын мөнгөн шагнал гэх мэт тоймгүй олон шагнал урамшуулал хүртэж байжээ.

 

 

Ууганжаргал
Та бүхэнд маш их баярлалаа.ажил үйлсэд илүү их амжилт хүсье .Бүх дэлхийн хүмүүст хүрч ажилладаг мундаг хамт олон шүү.
Оогий
WeLoveU Монгол хөдөлгөөнд баярлалаа. Амжилт хүсье.
Edu
Eia ta nartaa zunduu ih talarhlaa
Сараа
Бурханы сүмийнхэн угаасаа л нийгэмдээ дандаа л гэрэл гэгээтэй үнэтэй сайхан хувь нэмэр оруулдаг. Баярлалаа
Otgonbayr
Talarhaj bna odor burl baraan nedeen dotor gerl giih shigl goe nedee bn iluu ih amjilt