Хүнсний талоноор олгодог 10 бүтээгдэхүүнд юу багтдаг вэ

0
хуваалцах
263
үзсэн

С.САРУУЛ

Нийгмийн халамжийн хүрээнд амьжиргааны түвшин доогуур болон тусгай хэрэгцээт иргэдэд хүнсний эрхийн бичиг олгодог. Тэгвэл хүнсний талоноор олгодог 10 бүтээгдэхүүнд юу багтдагийг танилцуулья.

1.    Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус)

2.    Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)

3.    Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус)

4.    Цөцгийн тос

5.    Элсэн чихэр

6.    Төмс, хүнсний ногоо

7.    Будаа

8.    Ургамлын тос

9.    Өндөг

10.  Жимс, жимсгэнэ

Тайлбар:

1.         Мах, дайвар бүтээгдэхүүнд худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хамаарахгүй.

2.         Сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, аарц хамаарна.

3.         Гурил, гурилан бүтээгдэхүүнд бялуу, кекс хамаарахгүй.

4.         Төмс, хүнсний ногоо гэдэгт дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хамаарахгүй.

5.         Будаа гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн хамаарна.

6.         Жимс, жимсгэнэ гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

Эх сурвалж: www.polit.mn