Пеле цар тахлаас урьдчилан хамгаалах тариа хийлгэжээ

0
хуваалцах
198
үзсэн

Х.ОЮУНБОЛД

Хөлбөмбөгийн хаан гэгддэг Бразилийн хөлбөмбөгчин асан 80 настай Пеле энэ мягмар гаригт коронавирусын эсрэг үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх тариа хийлгэсэн гэж нийтийн цахим сүлжээнд бичжээ. Тэрээр “Өнөөдөр мартагдагшгүй өдөр боллоо. Би урьдчилан сэргийлэх тариагаа хийлгэлээ” гэж фэйсбүүкт пост оруулсан байна. Гэхдээ цар тахал хараахан дуусаагүй байна. Олон хүн дархлаа тогтоох энэ тариагаар тариулаагүй байна. Бусад хүнийг бодох, харилцан нэгэндээ туслахыг уриалсан аж. Түүнээс гадна амьдрал, амь насаа аврахын тулд дэг журмаа сахих хэрэгтэй болохыг сануулжээ. Мөн түүний хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд Пеле хөл хөдөлгөөнтэй холбоотой асуудлаас Сао Пауло мужийн Гуаружа хотын гэртээ эх оронд нь их ашиглаж байгаа Хятадын “Синовак” эмийн компанийн үйлдвэрлэсэн “Коронавак” дархлаа тогтоох урьдчилан сэргийлэх тариаг хийлгэсэн гэв. 80 настай тэрээр гараа сайн угаах, боломжтой бол гэрээсээ гарахгүй байх, зай барих, амны хаалт зүүх нь чухал болохыг онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn