С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр буюу 2021.03.02-ны өдөр 48 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 300 болсон бол сүүлийн 24 цагт 17529 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3032 боллоо. Өнөөдрийн байдлаар 2,360 хүн эдгэрээд байгаа бол 657 хүн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn