Т.САЙХАН

Парламент Шүүхийн багц хуулийг намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан. Тэгвэл хуулийн үйлчлэл энэ сарын 1-нээс  хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Хуулийн үйлчлэлийн хүрээнд нийслэлийн Анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч нарыг томилжээ.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нарыг сонгожээ.   Харин дүүргүүдийн хувьд  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Батболор, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу, Сонгинохайрханд Б.Дашдондов, Сүхбаатарт Ж.Болдбаатар, Чингэлтэйд Б.Халиун, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Одонтуул нарыг сонгожээ.

Эх сурвалж:www.polit.mn