Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 2-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Михаил Сергеевич Горбачёв1931 оны гуравдугаар сарын 2-нд Ставрополийн хязгаарт тариачны гэр бүлд төржээ. 16 наснаасаа комбайнчаар ажиллан их ургац хураасан гээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байлаа. Сургуулиа мөнгөн медальтай төгсөөд Москвагийн их сургуулийн Хуулийн факультетад суран төгсөж, Ставрополийн прокурорт ажиллажээ. Хэсэг хугацааны дараа мужийн комсомолийн байгууллагыг тэргүүлсэн ба 1962 оноос намын ажилтан болсон байв. 1967 онд Ставрополийн хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсгөсөн бөгөөд 1966 оноос Ставрополь хотын коммунист намын дарга болжээ. 1970 оноос мужийн намын байгууллагыг толгойлжээ. Тэр жилдээ Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны гишүүн болсон байв. 1985 онд Андропов нас барсны дараа ЗХУКН-ын Төв хорооны дарга болсон ба түүний захиргааны үед нийгмийг ардчилах өөрчлөлт шинэчлэл эхэлсэн байв. 1989 онд Зөвлөлтөд анхны чөлөөт сонгууль хийгдээд 1990 онд Горбачев Зөвлөлтийн анхны ба сүүлчийн ерөнхийлөгч болж байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1797.03.02. Английн төв банк нэг болон хоёртын фунтын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэв.

1811.03.02. Аргентины тусгаар тогтнолын дайн: Хаант засгийг дэмжсэн усан флот хувьсгалчдын багахан хэмжээний флотыг бут ниргэв.

1825.03.02. Карибын тэнгисийн дээрэмчин Роберто Кофреси эрх баригчдын эсрэг тулаанд ялалт байгуулсан сүүлийн далайн дээрэмчин болжээ.

1877.03.02. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Тангараг өргөх ёслолоос ердөө хоёр хоногийн өмнө сонгогчдын коллеги АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Рудерфорд Б.Хейс ялалт байгуулсан гэж шийдэв. Гэвч олон нийтийн саналаар Самуэль Ж.Тильден ялалт байгуулаад байсан билээ.

1882.03.02. Уиндсорын шилтгээнд Их Британийн хатан хаан Викториагийн амь насанд халдахыг завдав. Уг халдлагыг Родерик МакЛийн гэгч үйлджээ.

1901.03.02. Америкийн Карнегийн төмрийн компани болон Холбооны төмрийн компаниуд нэгдэж 1 тэрбумын хөрөнгөтэй анхны компани болов.

1903.03.02. Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.

1919.03.02. Коминтерний анхны хуралдаан ЗХУ-ын нийслэл Москва хотноо болов.

1939.03.02. Ромын кардинал Юженио Пачелли папын суудалд сонгогдож, XII Пиус гэх сахилын нэр хүртжээ.

1941.03.02. Дэлхийн хоёрдугаар дайн: Болгарчууд сөргөлдөгчдийн талд орох болсонтой холбогдуулан Нацистын Германы цэргүүд тус улсад нэвтрэв.

1946.03.02. Умард Вьетнамын Ерөнхийлөгчөөр Хо Ши Мин сонгогджээ.

1949.03.02. Америкийн нисэх хүчний ахмад Жеймс Галлагер B-50 өндөр хурдны онгоцоор 94 цаг 1 минутын туршид тасралтгүй нислэг үйлдсэн анхны хүн болжээ.

1955.03.02. Кампучийн хаан Нородом Сиханук болон түүний эцэг Нородом Сурамарит нарын эрх ямбыг татан буулгаж, Кампуч бүгд найрамдах засаглалтай болов.

Эх сурвалж www.zms.mn