Увс аймгийн дөрвөн суманд хөл хорио тогтоолоо

0
хуваалцах
306
үзсэн

С.САРУУЛ

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.03.01/ 23:00 цаг хүртэл хуралдаж, Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Хоёрдугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Малчин сумаас Улаангом суманд ирж, тэндээс Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс 28-нд СOVID-19 илэрсэн байна.

Тодруулбал, тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-нд буяны ажилд оролцсон. Тэгээд энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг 48 цаг хязгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн байна. Халдвар авсан иргэнийг Улаанбаатарт тусгай чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч, гэрийн тусгаарлалтанд авчээ.

Эх сурвалж: www.polit.mn