Куба иргэд хоригийг цуцлахыг шаардаж жагсана

0
хуваалцах
229
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

АНУ, Канадад дүрвэн очиж амьдарч байгаа Куба улсын иргэд Цагаан ордноос Вашингтон Гаванад 1959 оноос эх оронд нь тавьсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригийг цуцлахыг шаардах зорилгоор “Хайрын гүүр” нэртэй хөдөлгөөнийг найм дахь удаагаа хийхээр болжээ. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулагч  профессор Карлос Лазо “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон сайн дурынхан, итгэл үнэмшил,үзэл суртлын ялгаа гаргалгүйгээр нэгдэн нийлж Миами, Ситтл, Лос-Анжелес, Вашингтон ДС, Нью-Йорк болон Канадын Монтреал, Оттава хотод  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас энэ хоригоо цуцлахыг хүсэх зорилгоор жагсана” гэж “Спутник”-т ярьжээ. 

АНУ Ирактай хийсэн дайнд оролцсон АНУ-ын зэвсэгт хүчний ахмад дайчин тэрээр ерөнхийлөгч Жо Байденаас  Гавана хотод АНУ-ын Элчин сайдын яамыг дахин нээхийг баталгаажуулах, дүрвэгчдийн гэр бүлийнхнийг дахин нэгтгэх хөтөлбөрийг эхлүүлэх, Кубад байгаа гэр бүлийнхэндээ илгээмж илгээхийг зөвшөөрөхөөс гадна  Кубын мужуудын нисэх онгоцны буудлуудыг дахин нээх, хоёр орны хооронд сайн харилцаа тогтоох гүүрийг бий болгохыг  шаардсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)