С.САРУУЛ

Коронавирусын эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар 103 улс оронд 236 сая тунг хийгээд байна. Энэ нь өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байгаа гэсэн үг юм. Тэгвэл манай улсад Астразенека вакцинаар 17 байгууллагын 7460 хүнийг хамруулаад байна. Өөрөөр хэлбэл, хамрагдалтын хувь нь 11.4 хувь байгаа гэсэн үг. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах шинж тэмдэг илэрчээ.

Эх сурвалж: www.polit.mn