Т.САЙХАН

2021.02.28

Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн COVID-19 халдварын тархалтыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.  

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  2907 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 40, аймаг орон нутагт тохиолдол бүртгэгдээгүй байна.  Эдгээрээс дотоодоос халдвар авсан 40, Алтанбулаг боомтын татан авалтаар авчирсан хүмүүсээс нэг тохиолдол илэрсэн" гэв.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр 41 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 2907 боллоо. Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, 1 нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүн байна.  

Түүнчлэн сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2249 буюу халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна.

  • ХӨСҮТ
  • Цэргийн төв эмнэлэг
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийг 2-р төвд нийт 643 хүн эмчлүүлж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn