АНУ-ын санхүүжилтээр саарал ус дахин боловсруулах үйлдвэр барина

0
хуваалцах
514
үзсэн

Б.ОД

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй өчигдөр цахим уулзалт хийлээ.Мянганы сорилтын корпорацтай байгуулсан гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ГХЯ-наас мэдээллэв.

Энэ тухай дэд сайд Б.Мөнхжин "Энэ компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх,  улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал  хувь нэмэр оруулж буй  төсөл юм. Гэрээг 2021 оны эхний улиралд багтаан хүчин төгөлдөр болгох болзолт нөхцөлүүдийг Монголын тал үндсэнд нь хангасан" гэв.

Эх сурвалж:www.polit.mn