Б.ДОЛЖИН

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан БШУЯ-наас 21 аймгийн Боловсрол,  соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийжээ.

Энэ үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд хүүхэд, багачууд, сурагчдын зайн сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах байдлаар сургалтыг явуулна. Цаашид хичээлийн тоог аажмаар нэмж, энгийн горимдоо шилжинэ.Орон нутагт танхимын хичээл эхэлсэн ч нийслэлийн сурагчид теле хичээлээ үзнэ” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn