Б.ОД

Гадаадад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. ОХУ-аас ирэх хүсэлт гаргасан 51 иргэнээ Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор өчигдөр татан авсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Эдгээр иргэний 33 нь Монгол бол 18 нь манай улсад байнгын оршин суугч ОХУ-ын иргэн байна.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаантай 12, бага насны хүүхэдтэй гэр бүл хоёр, эрүүл мэндийн шалтгаантай хоёр, өндөр настан зургаа, оюутан 11, ОХУ-ын иргэн 18 иргэн иржээ. Үүнээс ОХУ-аас ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарласан байна.

Эх сурвалж:www.polit.mn