Б.ОД

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 09:00 цагт эхэлсэн. Энэ жил 39 мянга орчим сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил 35700 орчим сурагч төгсөнө. Мөн өмнөх онуудын төгсөгч нараас дунджаар 3500 хүн шалгалтад бүртгүүлэх магадлалтай. Ингэснээр 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 39 мянга орчим шалгуулагч хамрагдах урьдчилсан тооцоолол байна. Суралцахаар сонирхож буй их, дээд сургуулийнхаа оюутан элсүүлэх журамтай танилцаж, түүнийхээ дагуу шалгалт өгөх хичээлээ тодорхойлно. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Харин хасаж, өөрчилж болохгүй заалттай" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn