Б.ОД

Манай улсад COVID-19 эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эхний долоо хоног 16 байгууллагын 14 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн  байдлаар 4926 хүн вакциндаа хамрагджээ.

 Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Дархлаажуулалтын ажлыг 39 цэгээр дамжуулан хийж байна. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд эхлээд эмчид үзүүлээд, вакцинаа хийлгэж, дараа нь 30 минут эмчийн ажиглалтад байгаа учраас бусад товлолын вакциныг бодвол хугацаа их зарцуулж байгаа.Эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа.  Ямар ч вакциныг хийлгэсний дараа бага хэмжээний урвал гардаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд зонхилон тохиолдож байгаа урвалуудыг танилцуулбал, 186 хүнд халуурах, 180 хүнд толгой өвдөх,102 хүнд тариулсан газар хөндүүрлэх, 91 хүнд үе мөч өвдөх, 86 хүнд ядрах, 69 хүнд бие арзайх, 68 хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Урвал илэрч байгаа нь тухайн хүний биед дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn