Т.САЙХАН

2021.02.26

Сүүлийн хоногт хийсэн СОVID-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 30 хүнд халдвар илэрчээ.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч гарснаар халдвар авсан хүмүүсийн 76 хувь нь эдгэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn