Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Калевала гэдэг карел-финийн яруу найргийн туульсийн үндэс карелийн ард түмний туульсийн дуунуудаас бүрэлджээ. Эдгээр нь нийтдээ тавин дуунаас бүтсэн христийн өмнөх финчүүд ба  карелуудын сүсэглэлийн  тухай чухал эх сурвалжууд юм. Финчүүдийн хамгийн дуртай баярын нэг нь Калевала туульсийн өдөр юм. Агуу их ард түмний Калевала туульсийг Финляндын уран зохиолын зүтгэлтэн, эрдэмтэн, яруу найрагч Элиас Леннрот 1802-1884 цуглуулан 1835 онд хэвлүүлжээ.Калевала туульсийн үндэс нь МЭӨ II–I зууны үеийн домгууд юм. Калевалагийн гол баатар ерөөлч Вяйнямёйнен ид шидээр завь, загасны тор, кантеле хөгжим зэргийг олж бүтээхээс гадна өөр ертөнцөөс хүмүүст зориулсан ухаан олж ирдэг тухай өгүүлдэг.1835 оны энэ өдөр Калевала туульсийн анхны хэвлэл гарч байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1827.02.28. Америк улсад худалдааны төмөр замын анхны сүлжээ байгуулагджээ. Анхны арилжааны төмөр зам Балтимор-Охайогийн чиглэлд тавигдсан гэдэг.

1867.02.28. АНУ-ын Конгресс Ватинкантай дипломат харилцаагаа сэргээж, тавьсан хоригоо цуцлах шийд гаргав. Гэсэн ч Ватиканы зүгээс 1984 он хүртэл ямар нэгэн дипломат харилцаа хийгээгүй юм.

1885.02.28. Беллийн телефон компани дээр үндэслэн "Америкийн холбоо, цахилгаан мэдээний компани"-ийг байгуулжээ.

1897.02.28. Мадагаскар улсын сүүлчийн хатан хаан III Ранавалонагийн хаанчлал эхлэв. Удалгүй Францчууд тус улсыг булаан эзлэсэн юм.

1935.02.28. Америкийн эрдэмтэн Уоллос Каротерс "нийлэг" материалыг нээжээ.

1940.02.28. Сагсанбөмбөгийн тоглолтыг анх удаагаа телевизээр дамжуулав. Тухайн үед учраа таарсан Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн хооронд болсон тоглолтыг ийнхүү телевизээр нэвтрүүлжээ.

1953.02.28. Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.

1954.02.28. Телевизийг өнгөтөөр нэвтрүүлэх анхны технологиуд худалдаанд гарч, үүнийг NTSC худалдан авчээ.

1959.02.28. АНУ тагнуулын зориулалттай "Дисковерэр 1" хиймэл дагуулыг хөөргөв. Гэвч мэдээллийн сигнал таараагүй тул энэ хөтөлбөрийг албан ёсоор зогсоожээ.

1980.02.28. Испанийн Андалузи мужид болон олон нийтийн санал асуулгаар тус муж автономи эрхтэй болов.

1995.02.28. Австралийн Либерал намын дарга Жон Хьюсон сонгуульд ялагдал хүлээж, нэр хүндээ алдсан явдалд өөрийгөө буруутган албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.

1998.02.28. Дэлхийд анх удаагаа нисгэгчгүй онгоцыг хөөргөжээ.

Эх сурвалж www.zms.mn