Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн хоёрдугаар сарын 27-д Олон улсын цагаан баавгайн буюу туйлын баавгайн өдрийг тэмдэглэдэг. Polar Bears International гэх Америкийн  арилжааны  байгууллага энэ баярыг санаачилсан ба дэлхийн хойд хагасын бүх хүн амд гэр орныхоо галлалтыг бууруулан даяарчлалын дулааралтай тэмцэхэд хувийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Туйлын мөс хайлж байгаа нь цагаан баавгайн оршин тогтноход ноцтой аюул авчирч байгаа юм. Цагаан баавгай нь хуурай газар амьдардаг махчин сүүн тэжээлтнүүдийн хамгийн том төлөөлөгч. Түүний үржил, амьдрал  нь Гренланд Дани, Канад, Шпицбергены аралд Норвеги, Орос, АНУ Аляска зэрэг нутагт явагддаг. Эрэгчинийн биеийн урт нь 2,8м, өндөр нь 1,6м,  жин нь 400-600кг,800кг жинтэй байсан тохиолдол байдаг ажээ. Эмэгчин нь бие багатай 130-300кг жинтэй байдаг байна. Цагаан баавгайн дундаж амьдрах нас нь  25-30 жил. Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ мэдээгээр дэлхийд  20-25 мянган тооны цагаан баавгай амьдарч байна. Энэхүү амьтанг эмзэг төрөл гэж үзэн Олон улсын Улаан номонд мөн АНУ, Канад, Оросын Улаан номонд оруулсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1812.02.27. Аргентин улсын тусгаар тогтнолын дайн: Аргентиний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж байсан Мануэль Белграно Росарио хотод тус улсын далбааг анх удаагаа мандуулав.

1922.02.27. АНУ-ын үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан байна.

1933.02.27. Райхстагын гал: Германы парламент буюу Райхстагын ордон бүрэн шатав. Уг хэргийн хариуцлагыг хожим нь Голландын социалист үзэлтэй Маринус ван дер Люббе болон түүний гэргий хүлээсэн байдаг. Ихэнх түүхчид Нацистууд энэ хэргийг санаатайгаар үйлдэж, олон нийтийн итгэлийг олж авсан гэж үздэг билээ.

1940.02.27. Алдарт химич Мартин Камен, Сем Рюбен нар "карбон-14" бодисыг илрүүлжээ.

1943.02.27. Нацистын дээд удирдлага болох Гестапо "Розенштрассын бослого"-ыг зохион байгуулсан гэх үндэслэлээр 1,800 еврей эрчүүдийг эхнэрийнх нь хамт баривчилжээ.

1951.02.27. АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

1961.02.27. Испанийн худалдааны байгууллага анхны хуралдаанаа зарлан хуралдуулав.

1963.02.27. Бүгд найрамдах Доминикан улсад анх удаагаа ерөнхийлөгчийн ардчилсан сонгууль болж Хуан Бош ялалт байгуулжээ. Ингэснээр Раффаель Трухилогийн дарангуйлал нуран унасан юм.

1964.02.27. Италийн парламент чадварлаг архитекторч болон барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудаас "Пизагын ганхмал цамхаг"-ыг хэрхэн тэгшлэх, нураахгүй байх талаар асуулга, ажлын тайлан авах шийдвэр гаргажээ.

1971.02.27. Нидерландын эмч нарын холбоо ээлжит хуралдаанаараа үр хөндөлтийг чөлөөтэй хийдэг нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж www.zms.mn