Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1878 онд Францын гүн ухаантан ба хэл судлаач Эмиль Литтре “микроб” гэсэн үгийг бодож олсон нь 1878 оны энэ өдөр явуулсан захидалд нь бичигдэн үлджээ. Францын эрдэмтэн Шарль Седийо түүнээс микро организмуудад таарах нэр бодож өгөхийг гуйсны хариуд уг нэршил үүссэн гэдэг.  Микро организмууд микробууд нь энгийн нүдэнд харагдахгүй хэтэрхий жижиг амьд организмуудын нийтлэг бүлэг юм. Тэдний ердийн хэмжээ нь 0,1 мм. Тэдний бүрэлдэхүүнд цөмгүй прокариатууд, нянгууд, архей организмууд ба  вирус биш хэдий ч тусгай бүлэг болсон мөөгөнцөр ордог. Микроб нь голчлон нэг эсээс бүрэлддэг ч олон эст тааралдах нь бий. Тэднийг судладаг шинжлэх ухааныг микробиологи гэдэг. Микро организмууд нь ус, нэн ялангуяа халуун эх булагт, далайн ёроол, газрын гүнд ч байдаг. Микро организмыг анх 250 жилийн өмнө буюу бичил организмыг 160-200 дахин томруулдаг багаж хэрэгсэл гарсны дараа  нээжээ. Микробын шинжлэх ухаанд Францын нэрт эрдэмтэн Луи Пастер ихээхэн хувь нэмэр оруулсан. Оросын эрдэмтэн Илья Ильич Мечников микро биологийн үндэслэгч нарын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1914.02.26. Алдарт "Титаник" хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох "Британник" хөлөг үйлдвэрээс гарчээ.

1919.02.26. АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон "Их хавцлын үндэсний дархан газрыг байгуулах тогтоолд гарын үсэг зурав.

1935.02.26. Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.

1936.02.26. Японы армийн залуу офицерууд нэгдэж төрийн эргэлт хийхээр завдав.

1952.02.26. Канадын Ерөнхийлөн захирагчийн суудалд Винсент Масси сууснаар тус улсад төрсөн анхны ерөнхийлөн захирагч болжээ.

1966.02.26. Аполло сансрын хөтөлбөр: AS-201 пуужинг амжилттай хөөргөжээ.

1971.02.26. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.

1980.02.26. Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.

1992.02.26. Нагорно-Карабахын дайн: Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.

1993.02.26. Дэлхийн худалдааны төвийн "Хойд Цамхаг"-ын зогсоолд тавьсан машинд бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдан, 1000 гаруй хүн их, бага хэмжээгээр шархдав.

1995.02.26. Их Британийн нутаг дэвсгэрт 1762 оноос хойш үйл ажиллагаа явуулсан "Барингс" хөрөнгө оруулалтын банк санхүүгийн алдаатай бодлогын улмаас дампуурлаа зарлав.

Эх сурвалж www.zms.mn