З.БАТЦЭЦЭГ

Австралийн Засгийн газар мэдээний контентыг орон нутгийн оршин суугчдад дахин нээлттэй байлгах үүднээс Facebook-т буулт хийжээ. Энэ тухай хоёрдугаар сарын 23-нд Reuters мэдээллээ.

Сүүлийн долоо хоног хэрэглэгчид интернетээр мэдээ уншиж чадахгүй байсан юм.

Өөрийн сайтад мэдээ байршуулсанаар хэвлэлийхэнд технологийн компаниуд мөнгө төлөх ёстой гэх хуульд Касгийн газар 4 нэмэлт өөрчлөлт оруулах болжээ. Ингэснээр 2 сар зуучлах нэмэлт хугацаа олгогдож байгаа юм.

Гэхдээ хууль хүчин төгөлдөр болмогц Австралийн Засгийн газар тоон платформуудад шинэ хуулийг дагаж мөрдөх ёстой гэдгийг сарын өмнөөс мэдэгдэнэ. Санал болгож буй нөхцөл нь талуудад гэрээ байгуулахад илүү их цаг хугацаа олгож байгаа ба Засгийн газрын зүгээс компаниудад үзүүлэх дарамтыг илт багасгана гэж Reuters мэдээлж байна.

“Австралийн Засгийн газартай бид тохирч чадсан. Түрүү долоо хоногт Сангийн яамны сайд Фрайденберг, сайд Флетчер нартай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж чадсандаа бид баяртай байна. Цаашид бид онлайн платформ, хэвлэлийхний хамтын ажиллагаа, шинэлэг хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг үе шаттайгаар дэмжих болно” гэж Facebook мэдээлжээ.

Австралийн Засгийн газар технологийн компаниудаас хэвлэлээр олсон орлогоос хуваалцаж байх шинэ хууль гаргахад хоёрдугаар сарын 17-нд Facebook нь Австралийн нутаг дэвсгэрт мэдээ түгээлтийг хязгаарласан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр, Засгийн газар нь платформ болон хэвлэлийхний хоорондын харилцааг буруу ойлгож, компанийг орон нутгийн мэдээ контентыг ашиглахаас татгалзахад хүргэсэн “хатуу сонголт” хийх байдалд оруулж байгаа тухай урьд нь мэдээлж байсан.

2020 оны дөрөвдүгээр сард Австралийн Сангийн яамны сайд Жош Фрайденберг нь хэлэхдээ Google, Facebook компаниуд нь ёс зүйн хэм хэмжээний дагуу зар сурталчилгаагаар олж байгаа орлогоосоо орон нутгийн хэвлэлийхэнтэй хуваалцах үүрэг хүлээлгэнэ гэж зарласан юм.

Эх сурвалж: www.rtvi.com