С.САРУУЛ

Сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд 16777 хүний сорьцод шинжилгээ хийхэд 46 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд зарим нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй холбоотойгоор шинээр 23 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1960, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2801 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2097-д хүрлээ. Энэ нь нийт тохиолдлын 74.8 хувийг эзэлж буй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn