Зөгий хүний нүдийг хатгасны дараа юу болдог вэ?

0
хуваалцах
273
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

Эмч нар зүүн нүдээ зөгийд хатгуулснаас цагийн дараа эмнэлэгт ирсэн залуугийн багц эмчилгээний явц болон ерөнхий шинж тэмдгийг нарийвчлан тайлбарлажээ.  Энэ талаар “The New England Journal of Medicine” сэтгүүлд бичснээр түүний нүд улайж, өвдсөн, хараа нь муудсан учраас түргэн тусламжийн албанд хандсан байна. Түүний эрүүл нүдэнд хийсэн үзлэгээр хараа нь хэвийн байсан ч нөгөө нүдээрээ нүүрэнд нь ойртуулсан гарын хөдөлгөөнийг зөвхөн ялгаж байжээ. Үүний дараа мэргэжилтнүүд хатгуулсан нүдний цөцгийг нарийвчлан шалгасан байна. Ингэснээр зөгийний хатгуур нүдний эвэрлэг бүрхэвчийг хатгаснаар хавагнасан болон түүнийг тойрсон тунгалаг байдал сарнисан болохыг илрүүлжээ. Эм нар мэдээ алдуулж мэс засал хийснээр зөгийний хатгуурыг нүднээс нь гаргаж авсан байна. Мөн нүдний урд хэсгийг цэвэрлэсний дараа эвэрлэг бүрхэвч нь чийгтэй болжээ.

Түүнээс гадна антибиотиктой нүдний уусмалаар эмчилсэн байна. Эмч нар түүнд хоёр долоо хоног глюкокортикойдын болон бусад эм уухыг зөвлөсөн аж. Харин гурван сарын дараа эвэрлэг бүрхэвчний хавагнасан байдал арилсан ч хараа нь муудсан байна. Зөгий болон бусад шавьж хатгасны улмаас нүдэнд учруулсан гэмтэл нь ерөнхийдөө цэцэрлэгт, газар тариалангийн талбай болон дугуйгаар зугаалах үеэр хамгаалалтын нүдний шил зүүгээгүйгээс болдог аж. Мэргэжилтнүүд зөгийд хатгуулсны улмаас гардаг хүндрэлүүд нь түүний хатгуураар дамждаг хортой холбоотой. Мөн нүдэн дэх өнгөгүй шингэнд орсноор нүд улайж, өвдөх, хавдахад хүргэдэг ажээ. Харин зөгий эвэрлэг бүрхэвчийг хатгаснаар бага зэргийн цочролоос эхлээд сохроход хүргэдэг байна. Түүнээс гадна энэ тохиолдолд учрах боломжтой бэрхшээл нь эвэрлэг бүрхэвч задрах болон нүдний даралттай болж болно гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.25 ПҮРЭВ № 37 (6514)