Х.ОЮУНБОЛД

 

Ереванд болсон Арменийн ерөнхий сайд Никол Пашиняныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 60 хүнийг барьж хорьсон гэж цагдаагийн хэвлэлийн ажилтан мэдээлжээ. Харин цагдаагийн ажилтан 57 гаруй хүнийг баривчилж цагдаагийн газар аваачсан гэж “Спутник”-т ярьсан байна. Жагсагчид Ереван хотын төвд Засгийн газрын байрны өмнө ерөнхий сайдыг огцрохыг шаардахын тулд цугларсан аж. Харин Арменийн нийслэл нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эсэргүүцлийн жагсаалын талбар болоод байгаа юм байна. Жагсаалд оролцогсод Нагорно Карабах дахь мөргөлдөөнийг эцэслэж, дайны галыг зогсоосон гэрээнд Азербайжантай гарын үсэг зурснаас Никол Пашиняныг албан тушаалаасаа огцрохыг хүссэн байна. Мөн сөрөг хүчнийхэн шинэ ерөнхий сайдаар улстөрч асан Вазген Манукяныг томилохыг шаарджээ. Армен болон Азербайжанийн мөргөлдөөн талуудын их хохирол амссан бүлэглэлийн хооронд өнгөрсөн есдүгээр сарын 23-нд дахин гарсан аж. Гэхдээ ОХУ-ын зуучилснаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд байлдааны галыг зогсоожээ. Энэ битүүмжилсэн гэрээнд мөргөлдөөнд оролцогч хоёр орныг заагласан хил дээр энхтайвныг сахиулах зорилготой орос цэргүүдийг эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг ажиглахын тулд байрлуулах талаар дурдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.25 ПҮРЭВ № 37 (6514)