Б.ОД

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г өнгөрсөн оны  аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулсан. Үүнээс   хойш  таван сарын хугацаанд 700 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Тус системд УОК, НОК болон ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, статистик мэдээлэл нэмэлтээр орсноос гадна COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг авах боломжтой юм.

 Цаашид Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 2021 онд багтаан төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэхээр ажиллаж байна.

 Эх сурвалж:www.polit.mn