Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр сургалтын агуулгын алдагдал ямар хэмжээнд байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр танилцууллаа.

 Тэрээр "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн.  Энэ хугацаанд 15 долоо хоног сурагчид теле хичээл үзсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа тухай судалгаа гарсан. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22 хувь байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана" гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn