Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Хөх толгой гэдэг газарт өчигдөр өглөө 07:47 цагийн үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй, иргэдэд чичирхийлэл сулхан мэдрэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Эхний хөдлөлтийн дараахан мөн аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Улаан бут гэдэг газарт 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

 Эх сурвалж:www.polit.mn