Б.ОД

Монголын Үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Хамгийн эхэнд  Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах улсын харцага цолтой бөхчүүдийн техникийн зөвлөгөөн маргааш 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд  болох юм.

Монголын Үндэсний бөхийн холбооноос “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулах аж.Төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn