Б.ОД

Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу өнөөдөр (2021.02.24)-өөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.Нэг үзэгчид ногдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна.

 Мөн 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй юм.Монголын Үндэсний музей Даваа гаригаас бусад өдөр 09.00-18.00 цагт ажиллана.

Эх сурвалж:www.polit.mn